Categories
мэдээ нийгэм

Элэгний “Харвони”эмийг ЭМД-д хамруулна

Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлттэй олгох асуудлыг хэлэлцэж байгаа аж. Энэ асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал /ХАХНХ /-ын яам Эрүүл мэнд, спорт /ЭМС/-ын яам Сангийн яам хамтарсан ажлын хэсэг гаргаж, асуудлыг нааштай шийдвэрлэхээр болжээ. Тухайлбал, ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нарангэрэл “Эрүүл мэнд, спортын яамнаас гуравдугаар сарын 22-нд “Харвони” эмийг жагсаалтад оруулж, баталсан. Энэ жагсаалтыг манай яаманд ирүүлсэн тохиолдолд асуудал хурдан шийдэгдэж, харвони эмийг хөнгөлөлттэй үнээр олгоход асуудалгүй. Гэхдээ Сангийн яамны зүгээс санхүүжилтийг шийдвэрлэх асуудал бий” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл Сангийн сайд Б.Болорын зүгээс энэ асуудалд биечлэн анхаарч, хариуцаж ажиллана гэдгээ илэрхийлсэн байна. Ингэхдээ ирэх зургадугаар сард багтаж 2016 оны төсвийн тодотгол хийнэ. “Харвони” эмийг хөнгөлөлттэй үнээр олгох асуудлыг өөрийн биеэр хариуцаж шийдвэрлэх болно хэмээн мэдэгджээ. Ямартай ч “Харвони” эмийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох асуудалд ЭМСЯ, ХАХНХЯ, Сангийн яам хамтран ажлын хэсэг байгуулж, үндсэндээ шийдэгдэх шатандаа явж байгаа аж.

Иргэдийн хувьд нэг хайрцаг “Харвони” эм авахын тулд гурван сая орчим төгрөг зарцуулж байгаа юм. Гэвч гурван хайрцгийг ууж өвчин нь бүрэн илаарших юм. Монгол Улсад элэгний С вирустэй 150 мянган хүн бий гэх судалгаа гарсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *