Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Экспо Монголиа-2017” үзэсгэлэнд утаа, хөрсний бохирдлыг арилгах технологи тавигджээ

чигдөр Мишээл экспо төвд “Expo Mongolia 2017” олон улсын үзэсгэлэн, бага хурал нээлтээ хийв. Энэ үзэсгэлэн манай улсад тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулагч нь Монголын “JV Consult” компани. Харин үзэсгэлэнгийн алтан ивээн тэтгэгч нь Stiebel Eltron фирм. Энэ фирмийг 1924 онд Берлин хотод анх Доктор Теодор Штиебел байгуулжээ. Тэрээр энерги бага зарцуулдаг, найдвартай, хэрэглэхэд авсаархан цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэх зорилгоор Stiebel Eltron фирмийг үүсгэн байгуулсан түүхтэй. 93 жилийн түүхтэй энэхүү фирм гэр ахуйн техник болон сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхийн зах зээлд манлайлагчдын нэг юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх П.Пүрэвдаваа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгийн дарга Д.Тэрбишдагва, дэд дарга Л.Болд, Герман улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ш.Дуппел, Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд А.Де.Фелип нар оролцов. Харин нээлтэд оролцсон содон зочин бол БНСУ-ын жүжигчин Чой Ие Жин байлаа. Тэрээр манай телевизүүдээр гарсан Хо Жүн /Оточ/ киноны гол дүрийг бүтээж монголчуудад танигдсан юм байна. Бидний танил Хо Жүн БНСУ-ын “Генетик фарм” компанийн сурталчилгааг хийх зорилгоор тус экспод иржээ. Тэрээр монголчуудын тухай ямар сэтгэгдэлтэй байгаагаа бидэнд илэн далангүй ярьсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга форумд оролцогчдод ирүүлсэн илгээлтдээ “Сүүлийн үеийн дэвшилтэт технологи, машин механизм, шинэлэг бүхнийг танилцуулдаг уг арга хэмжээ манай улсад болж байгаад талархалтай байна. Монгол Улс цаашид өсөн дэвжих өндөр ирээдүйтэй орон. Манай улсын эдийн засгийн хөгжил дэвшилд уул уурхайн салбар голлох байр суурьтай байгаа ба цаашид хөдөө аж ахуйн болон аж үйлдвэржсэн орон байхыг зорьж байна.

Энэхүү үзэсгэлэнд дэлхий нийтэд танигдсан нэр хүндтэй компаниуд оролцож, Монголд бизнес эрхлэх боломжийг эрэлхийлж байгаа нь Европ стандартыг манай улсад нэвтрүүлэхэд томоохон түлхэц үзүүлж байна” гэжээ.

Мөн үг хэлсэн гадны зочид манай орныг уул уурхайн хараат байдлаас хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн орон болохыг зөвлөж байна. Германы элчин Ш.Дуппел “Өнгөрсөн жил хүнд байсан манай эдийн засаг сэргэх хандлагатай байгаа. Энэ нь өмнөх Засгийн газруудын тавьсан эдийн засгийн сайн сууриас улбаатай гэнэ. Герман улс манай оронд хувийн хэвшлийг бэхжүүлэх, боловсролыг чанаржуулахад цаашид анхаарна. Германчууд болон монголчууд 1990 онд ардчиллыг бодитоор хөгжүүлсэн ард түмэн гэж үзэж байна. Тус улсын Засгийн газар шинээр сонгогдсон Ерөнхийлөгч шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтарч ажиллана” гэв.

Харин Италийн элчин сайд А.Де.Фелип “Монгол Улсыг зөвхөн уул уурхайг харах биш нэмүү өртөг үйлдвэрлэж бүс нутагтаа томрох бүрэн боломжтой гэж үзэж байна. Монголын уудам тал нутаг сүүлийн үед дэлхийн анхаарлыг татаж байгаа эрүүл хүнсний том зах зээл болох боломжтой. Хоёр хөрш нь хамгийн том зах зээл. Бас итальчууд монголчуудтай адил “жаахан” цаг барьдаггүй зантай. Энэ зан нь хоёр биендээ таалагддаг” хэмээн хошигнож байв.

“Expo Mongolia 2017” форум 12ныг дуустал үргэлжилнэ. Тус чуулганд гадны 60 орчим компани доорх салбаруудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна. Үүнд:

Барилга, байгууламж

Уул уурхай

Нүүрс, байгалийн нөөц баялаг

Байгаль орчны технологи

Туслах Эрчим хүч

Эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээ

Хоол хүнс, боловсруулалт

Тээвэр, ложистик

Аж үйлдвэр

Тог цахилгаан

Банк, санхүү

Боловсрол, нийгмийн үйлчилгээний салбар багтаж байна.

Үзэсгэлэнд манай нийслэл хотын гамшиг болсон утаа, хөрсний бохирдлыг шийдэх хоёр технологи байсан нь зохион байгуулагчид болон үзэсгэлэнг сонирхогчдын анхаарлыг татаж байлаа. Энэ нь манайд үйл ажиллагаа явуулдаг “Ультрасоник” компанийн шөнө дулаан хадгалагч болон ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж юм. Шөнө дулаан хадгалагч нь шөнийн хямд тарифийн цахилгааныг ашиглан дулаанаа нөөцөлнө. Үүнийгээ өдрийн цагаар ашиглаж гэрийн дулааныг хангах боломжтой. Бүх ажиллагаа нь автомат бөгөөд хүний оролцоо шаардлагагүй. Өрөө тасалгааны дулааныг 10-30 хүртэл хэмийн дулаан байлгах тохируулгатай. 100 хувь агаар бохирдуулахгүй, хуурайшуулахгүй онцлогтой технологи. Бусад халаагууртай харьцуулахад урсгал зардал 2-3 дахин бага, ашиглалтын хугацаа 30аас дээш жил юм.

Харин ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нь 97 хувь хүртэл цэвэршүүлнэ. Байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Өвчин үүсгэгч нянгуудыг микробиологийн аргаар устгана. Ашиглахад хялбар, бүрэн автомат ажиллагаатай. Алсын зайнаас хянах боломжтой. Ашиглалтын хугацаа 30 жилээс багагүй. Ашиглалт, засвар үйлчилгээний зардал маш бага. Урт хугацаанд багахан хэмжээний лаг үүсгэнэ. Монголын эрс тэс уур амьсгалтай орчинд зориулан зохион бүтээгдсэн.

Дээрх технологиуд нь өмнө нь бүрэн туршигдсан бөгөөд өнөөдөр хэрэгжүүлж байгаа хамгийн сүүлийн үеийн технологи юм. Мөн өнөөдөр дэлхий дахины өмнө тавигдаж байгаа байгаль орчинд хор хөнөөлгүй, хүлэмжийн хий ялгаруулахгүй эко бүтээгдэхүүн гэдгээрээ өмнөх технологиудаас ялгаатай. Хэрэв төр засгийн зүгээс цогц бодлого хэрэгжүүлж чадвал дээрх технологиудаар нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг ойрын хугацаанд шийдэх боломжтой гэж үздэг юм байна.

Ахуйн бохир цэвэрлэх байгууламж

Нээлтийн дараа үзэсгэлэнг зохион байгуулагчид болон оролцогчоос зарим зүйлийг тодруулав.


ҮЗЭСГЭЛЭНГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ “EXPO MONGOLIA-21” КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ И.КЛОЙВЕР: МОНГОЛ УЛС ТОМҮЙЛДВЭРЛЭГЧ БОЛОХ БОЛОМЖТОЙ

-Уншигчдад зохион байгуулагч компанийн талаар танилцуулахгүй юу?

-“Expo Mongolia 21” компани нь дэлхий даяар жилд 25 үзэсгэлэн зохион байгуулдаг компани юм. Манай компани нь олон улсын үзэсгэлэнг Европын холбооны улсууд, ОХУ, Африк, Зүүн өмнөд Европ болон Төв, зүүн Азийн орнуудад зохион байгуулж байна. Үзэсгэлэн маш олон салбарыг хамардаг. Уул уурхайгаас гадна дэд бүтэц, хүнд машин механизм, тээвэр ложистик, барилга, зам тээвэр, газар тариалан, эрүүл мэнд, хөрөнгө оруулалтын салбар ч багтдаг. “Expo Mon¬golia 21” компани нь 40 гаруй ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Төв нь Герман улсад байдаг бөгөөд олон улсад гурван салбартай.

-Үзэсгэлэнг яагаад Монголд зохион байгуулах болов?

20112012 оны эдийн засгийн өсөлт, уул уурхайн “буум” нь Монголын зах зээлийг анзаарч, сонирхох шалтгаан болсон. Хөгжиж буй энэ зах зээлд шинэ техник технологийн маш их эрэлт хэрэгцээ байна гэж манай компанийн зүгээс олж харсан юм. Дэлхийн хэмжээний том том компаниуд Монголын зах зээлийг мэддэг байж болох ч олон улсад амжилттай яваа өөр бусад компаниудыг Монголын зах зээлд татах, таниулах, гүүр нь болох хэрэгтэй гэж бид үзсэн. Гадны хөрөнгө оруулагчид, техник технологийн үйлдвэрлэгчдэд Монголд маш их боломж харагддаг.

Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгүүр, хүчин зүйлийг уул уурхайн салбар гэж гадаадын улс орнууд төдийгүй Монгол Улс өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Газар доорх арвин их нөөцтэй тус улсын эдийн засгийн гол хөшүүрэг нь нүүрс, газрын тос, алт, мөнгө, зэс зэрэг ашигт малтмалыг олборлох явдал мөн хэмээн үзэж анхаарлаа энэ зүгт хандуулан ажиллаж байна. Монгол Улс нь Тавантолгой, Оюутолгой зэрэг уурхайнуудын үйл ажиллагааны үр дүнд уул уурхайн салбарт манлайлагч, том үйлдвэрлэгч орон болох асар их боломж бий. Тийм учраас Монголд зохион байгуулахаар шийдсэн.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгэмийн дарга Д.Тэрбишдагва: Залуусыг Герман Явуулж ӨндӨр мэргэжилтэн бэлдэнэ

-Үзэсгэлэнгээс ямар үр дүн хүлээж байна?

-Монголчууд зөвхөн бараа гаднаас авдаг биш, гадагшаа гаргадаг болох хэрэгтэй. Үйлдвэрлэгч болохын тулд гаднаа шинэ технологи оруулж ирэх хэрэгтэй. Тав дахь жилдээ зохиогдож байгаа энэ үзэсгэлэн манайд шаардлагатай технологиудыг танилцуулж байгаа болохоор үйлдвэрлэл шинэ түвшинд гарна. Ажлын байр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл нэмэгдэнэ. Үзэсгэлэнгээс мэдээлэл олж авахаас гадна бизнесийн түншүүдээ олж авах боломжтой.

Шөнийн дулаан хадгалагч халаагуур

-Олон жил ярилаа. Яагаад хэрэгжихгүй байна?

-Монголын тал хэлсэн амандаа хүрэхгүй байна. Бүх зүйл манай талаас шалтгаалаад байгаа. Германы канцлер А.Меркелийн айлчлалын үеэр тохирсон зүйлүүдээс хэрэгжиж байгаа юм бараг алга. Монгол төрийн хэмжээнд яригдсан зүйл хэрэгжихгүй байна. Гадныхан улс төрийн тогтвортой байдлыг хүсч байна. Мөн мэргэжлийн боловсон хүчин дутагдаад байна.

-Яаж гадныхны шаардлага хангасан боловсон хүчинтэй болох вэ?

-Би Германы улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүдтэй яриад шаардлага хангасан мэргэжилтэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бэлтгэх ажил зохион байгуулж байна. Гэхдээ энэ бол Германы элчин бид хоёр яриад шийдчих асуудал биш. Төрийн зүгээс анхаарал тавих хэрэгтэй.

-Залуучууд яаж хамрагдах вэ?

-Нэг жил герман хэлний сургалтад хамрагдана. Сайн сурсан нь Германд суралцаж олон шаардлага хангасан мэргэжилтэн болно. Манайхан хэлгүй залуусаа Солонгост гаргачихаад “боолын хөдөлмөр эрхэлж байна” гэж шүүмжлээд байгаа юм.

-Хэн энэ хөтөлбөрт хамрагдаж болох вэ?

-18-25 насны залуус.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Германы бүлгэмийн дэд дарга Л.Болд: КоМпанИуд Манай асуудлыг Мэдэж технологИо авЧИрсан

-Яагаад энэ үзэсгэлэнд Германууд ихээр оролцож байна?

-Германы санхүүжилтээр олон улсын хэмжээнд ийм үзэсгэлэн зохион байгуулдаг. Тиймээс Германууд ирсэн. Өөр олон орны компаниуд байгаа л даа.

-Таван жилийн өмнөхөөс ямар ялгаа гарав?

-Эхний жилүүдэд сонирхож байгаа компаниуд ирдэг байсан. Харин өнөөдөр манайд тулгамдаж байгаа асуудлыг мэдээд, түүнийг шийдэх технологи оруулж ирж байна.

-Үзэсгэлэнд ирсэн технологиудыг Монголд шингээхийн тулд юу хийх ёстой?

-Дан хувийн хэвшилд даатгаад орхихгүйгээр, төрийн зүгээс татварын хөнгөлөлт гэх мэтийн цогц бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *