Categories
мэдээ нийгэм

Экологийн цагдаагийн нэгж байгуулна

Image result for цагдаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргажээ. Уг нэгжийг байгуулснаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмж батлагдаж байгаа аж. Тус нэгжийн үүрэг нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах чиг үүрэгтэйгээр ажиллах юм. Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг, мөн байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг ажиллуулахаар болсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *