Categories
мэдээ цаг-үе

Эхний есөн сард Монголоос 227.000 иргэн гадаадад жуулчилсан байна DNN.mn

Монголчууд гадаадад эмчлүүлэхэд жилд 5 сая долларыг зарцуулдаг! - Цахим эмч

Монгол Улсаас гаднын орнуудад зорчсон иргэдийн 2022 оны эхний есөн сарын статистикийг харвал давхардсан тоогоор 428.7 мянган хүн гадаад руу зорчжээ. Үүнээс 53% буюу 227,000 иргэн аялал жуулчлалын зорилгоор зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 137.1 мянга буюу 2.5 дахин өссөн үзүүлэлт юм.

Харин үлдсэн 47% буюу 201.6 мянган иргэн ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 76.6 мянга буюу 61.4 хувиар өссөнийг ҮСХ-ны тайланд дурджээ.

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн

  • 68.2% нь эрэгтэйчүүд
  • 31.8% нь эмэгтэйчүүд байна.
  • Тэдний 29.3 мянга буюу 6.8% нь хүүхэд байжээ.

Гадаад зорчсон иргэд аль улсыг зорьсныг доорх хүснэгтээс харна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *