Categories
мэдээ цаг-үе

Эхний дөрвөн сард суудлын 20668 автомашин импортолжээ DNN.mn

Гаалийн ерөнхий газрын статистикаар манай улс 2022 оны эхний дөрвөн сард 20,668 ширхэг суудлын автомашин импортолжээ. Энэ нь

  • 2020 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаатай харьцуулахад 13.4,
  • 2021 оныхоос 17% өссөн байна. Харин ачааны автомашины импорт өнгөрсөн оныхтой харьцуулахад 21.6% буурчээ. 2021 оны эхний дөрвөн сард 8,514 ачааны автомашин импортолж байсан бол энэ онд 6,677 машин оруулж ирсэн байна.
  • Энэ хэрэглээг дагаад авто бензиний импорт мөн өсжээ. 2021 оны дөрөвдүгээр сартай харьцуулбал 2022 оны дөрөвдүгээр сард 56% өссөн буюу нийт 212.2 мянган тонн бензин импортолсон бол дизель түлшний импорт 24% буурч, 267 мянган тонн болсон байна.

    2021 оны эцсийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй суудлын автомашин 775,171 байгаагаас 478,469 нь Улаанбаатар хотод харьяалагдаж байна. Энэ нь цар тахлын өмнөх жилтэй харьцуулахад 60,000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт юм.

    Харин нийт тээврийн хэрэгслийн тоо Улаанбаатар хотод 2021 оны эцсийн байдлаар 662,644 бүртгэгджээ. Улсын хэмжээнд 1,234,701 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

    ЖИРГЭХЖИРГЭХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *