“Эхнэрийн урхи” киноны Үнжэгийн ээжийн дүрээр Монголчууд бидний танил болсон Солонгосын жүжигчин Жон Ай Ри Монголд хоёр дахь удаагаа ирж хандивын ажил хийжээ.
Тэрбээр гайхалтай авьяаслаг жүжигчин төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт хүнд хэцүү амьдралыг туулж буй бяцхан хүүхдүүдэд тусалдаг сайхан сэтгэлт нэгэн. Тэрбээр Монголд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын шугамаар хүрэлцэн ирж олон Монгол хүүхдийн амьдрал өөрчлөгдөхөд хувь нэмрээ оруулж явна. Жүжигчин Жон Эй Ри өмнө нь хоёр ч удаа ирсэн байдаг. Сүүлд ирэхдээ орон гэргүй хүмүүст гэр авч өгч, тэднийг суралцахад тус болохуйц мөнгө хандивлаад буцсан байна.
Харин энэ удаа Монголд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын шугамаар хүрэлцэн ирсэн бөгөөд орон гэргүй хүмүүст гэр авч өгч, жингийн алдагдалтай хүүхдүүдийн боловсролд зориулан мөнгө хандивласан байна.