Categories
мэдээ нийгэм

Эх орны хүү гүйж байна


Ховд баруун хязгаараас

Холын тэртээ Алтайгаас

Холч ухаантай Монголын

Ховдын хүү гүйж байна

Аавын хүү гүйж байна

Андгай өргөсөн цэргийн хүү гүйж байна

Баатар-Хайрхан уулынхаа

Өндөр суганаас адислан

Бахдам зоригт Аюушийнхаа

Өргөн талбайгаас гараалсан

Эх орондоо тангараг өргөсөн

Ээжийн хүү гүйж байна

Улс Монголынхоо баруун хилээс

Улаанбаатар нийслэлд очихоор

Ачаа тээшээ үүрсэн

Цэрэг эр гүйж байна

Хүүгийн эцэг гүйж байна

Хүүхний нөхөр гүйж байна

Нутгийн уулсаа цээжиндээ тэврээд

Нуга дэнж, цэцэгс дээгүүр

Холын хол Алтайгаас

Хот нийслэл Хангайг зорин

Эхнэр, охиноо сэтгэлдээ тээгээд

Эр хүн гүйж байна

Уяхан замбуу тивийн нарыг

Мэлмэртэл дуулдаг түмний

Удамт аавын хүү

Алсын зайд гүйж байна

Үүнээс илүү дуулгах содон

Энэхэн дэлхий даяхнаараа үгүй

Дэлхий та сонс

Чимээ тавин сонс

Чихээ дэлдийлгэн сонс

Бас харцгаа

Хатан даамал зоригтой

Ханамал сийрэг ухаантай

Бууж өгдөггүй Монгол

Бултаараа гүйж байна

Мянга таван зуун бээрээс

Мөч хоромтой уралдан

Эх орны хүү гүйж байна

Эр хүн, цэрэг эр гүйж байна

Холын тэртээгээс ирж байгаа

Ховд нутгийн хүүг

Улаанбаатарчууд бүгдээрээ

Угтан тосож мэндлээд

Өрлөг жанжин Сүхийнхээ

Өргөн талбайд уулзацгаан

Эзэн Чингисийнхээ өргөөнд

Эв найртайгаар хүлээн авна

Ховд-Манхан сум Балжиннямын Баатаржав

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *