Categories
мэдээ нийгэм

Эх нялхсын эргэлтийн хэсгийг залуус сайн дураар засварлаж байна

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эргэлтийн наймдугаар хаалганы үүдний хэсгийг залуус сайн дураар засварлаж байна. Ар гэрийнхэн нь эх нялхсаа тав тухтай орчинд эргэх боломжийг бүрдүүлж, сайжруулан засахаар ажиллаж буй эдгээр залуус бие биеэ танихгүй ч сэтгэл зүрхээрээ нэгдэж ийнхүү ханцуй шамлан ажилдаа оржээ.

Хуучирч муудсан шат, сандал, будаг шохой нь хуурсан ханатай уг хүлээлгийн танхимын зургийг нэгэн Фэйсбүүк хэрэглэгч сүлжээнд тавьснаар хүмүүс анхаарлаа хандуулж эхэлсэн юм. Ингээд хүмүүс хандив цуглуулж, барилгын материал худалдан авч ийнхүү засвараа хийж эхэлсэн бөгөөд Эмэгтэйчүүдийн баярын өмнө дуусгахаар зорьж байгаа аж. Тэд энэ ажилд хүн хүч хэрэгтэй байгааг хэлж, сайн дураар гар бие оролцох боломжтой хүмүүсийг 99146901 утсаар холбогдохыг хүсчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *