Categories
мэдээ нийгэм

Эх хэлний өдрөөр Ц.Дамдинсүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна

Эх хэлний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Дорнод аймгийн Төв номын сан, Боловсрол, соёл урлагийн газар хамтран Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 28 бүлгийн 826 сурагчдад их зохиолчийн намтар бүтээлийг танилцуулж, хөшөөнд нь цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр зохион байгуулжээ.

Монгол хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын энэ оны тавдугаар сарын 02-ны өдөр гаргасан А/202 дугаар захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт, академич Цэндийн Дамдинсүрэнгийн намтар түүх, зохиол бүтээлтэй танилцах өдөрлөгийг жил бүрийн есдүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулахаар тогтсон юм. Их зохиолчийн өв сан, бүтээл туурвилтай танилцах, сурталчлах зорилготой энэхүү өдөрлөг эх хэлнийхээ яруу сайхныг танин мэдэж, өвлүүлэх эрхэм зорилгоор баяжсан нь энэ аж.

Цаашид жил бүрийн есдүгээр сарын 1-нд энэхүү өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *