Африк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн “Africa Cup of Nations (AFCON)”-ийн шөвгийн наймын сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо.
Мохамед Салах тэргүүтэй Египетийн шигшээ баг Мароккотой нэмэлт цаг сунган тоглоход хожлын гоолыг Астон Вилла клубийн Трезеге 100 дахь минутад оруулснаар 2-1 харьцаагаар Египет хожин шөвгийн дөрөв шалгарлаа.
Мароккогийн шигшээ багаас тоглолтын эхний гоолыг Софиан Буфал 6 дахь минутад торгуулийн цохилтоос оруулсан бол Мохамед Салах 53 дахь минутад тэнцүүлсэн.
Харин нөгөө талд Садио Мане тэргүүтэй Сенегалын шигшээ баг Экваторын Гвинейтэй тоглон 3-1 харьцаагаар хожлоо. Сенегалын шигшээ багаас Кристал Палас клубийн Чейку Куяате, Уотфорд клубийн Измайла Сар нар тэмцээний анхны гоолоо оруулсан.
Ингэснээр шөвгийн дөрөвт Сенегал – Буркина Фасотой хоёрдугаар сарын 3-ны 03:00 цагт, зохион байгуулагч Камерун – Египеттэй хоёрдугаар сарын 4-ний 03:00 цагт тоглохоор болов.