Categories
мэдээ нийгэм

ЭЕШ дууслаа

Орон даяар явагдаж буй Элсэлтийн
ерөнхий шалгалт өнөөдөр дууслаа.  Хуваарийн дагуу өнөөдөр Физик, Нийгмийн тухай
мэдлэг, Газар зүйн хичээлийн шалгалтуудыг авчээ. 

Дашрамд хэлэхэд өнгөрсөн шалгалтуудад Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий
газрын
Боловсролын
хяналтын улсын байцаагч нар хөндлөнгийн хяналт тавин ажиллаж хэд хэдэн
зөрчлүүдийг илрүүлжээ.

Тухайлбал, “Энх-Орчлон” дээд сургууль дээр шалгалтыг сургалтын зориулалтын бус
цайны газрын зааланд авч байсан бол, политехникийн коллеж дээр шалгалтын үед
хүүхдийн дээрээс салхивч унаж, шил нь хагарч гэмтээсэн байна.

Мөн Улаанбаатар-Эрдэм дээд сургууль дээр хоёр материал дутуу ирсэн, ХААИС дээр
шалгалтын материал тогтоол, протокол лацгүй ирсэн, А вариант хэвлэлийн алдаатай
ирсэн, мөн энэ сургууль дээр нэг сурагч ахыгаа өөрийнхөө оронд оруулж байгаад баригдсан
зэрэг зөрчлүүд гарсан. Түүнчлэн нэлээд хүүхэд шалгалтаасаа хоцорчээ.
Ерөнхий шалгалтын монгол хэл, бичгийн хичээлийн шалгалтад нийслэлийн зургаан
дүүргээс 400 гаруй төгсөгчид ороогүй байна.

Э.Эрдэнэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *