Categories
мэдээ цаг-үе

​ЭЕШ-д 800 оноо авсан хүүхдүүдийг түрүү бөхийн дайтай алдаршуулъя

Энэ жил элсэлтийн ерөнхий
шалгалтад улсын хэмжээнд
нийт 30 мянга гаруй хүүхэд
оролцсоноос 196 хүүхэд 800
оноо авсан. Даалгавраа 100
хувь гүйцэтгэж 800 оноо авна
гэдэг тухайн хүүхдийн нөр
их хөдөлмөр, мэдлэг оюуны
чадамжийн илрэл. Угтаа
энэ хүүхдүүд л ирээдүйд
Монголыг хөгжүүлж авч явах
үнэт капитал юм.
Тэрнээс өнөөдөр улсын
наадамд түрүүлсэн тэр бөх
чинь энэ улсын ирээдүй
биш. Бөхийн амжилт бол
х у в ь х ү н и й л а м ж и л т .
Улсынхаа наадамд түрүүллээ
гээд дэлхийд гарч Монгол
Улсынхаа нэрийг гаргаж
таниулаад хөгжүүлчихгүй
шүү дээ. Гэтэл хэдэн саяар
нь байр, машин бэлэглэж
хэнхэлцгээдэг. Бүр улсаас,
аймгаас, нутгийн зөвлөлөөс,
энэ тэр компаниудаас гэж
ирээд л шагнал гардуулж
баярхдаг.
Гэтэл элсэлтийн ерөнхий
шалгалтад хамгийн дээд 800
оноо авсан хүүхдийг батламж,
үсрээд л хувийн сургуулийн
у р и л г а ө г с ө н б о л о о д
өнгөрөөдөг. Тэгвэл жинхэнэ
ирээдүйн Монголыг бүтээх,
бүтээлцэх оюуны чадамжтай,
чадвартай энэ хүүхдүүддээ
өнөөх түрүү бөхийнхөө дайтай
шагнаж алдаршуулдаг болъё.
Ингэж мэдлэгийг нь бодитоор
үнэлж, дэмжсэнээр тухайн
хүүхэд ирээдүйд улам ихийг
сурч мэдэхэд гол хөшүүрэг
болох юм. Бусад сурагчдад ч
гэсэн үлгэр дуурайл болж урам
зориг, итгэл найдвар төрүүлэх
болно. Өнөөдөр тэдний
үнэ цэнийг мэдрүүлснээр
ирээдүйд үнэлж баршгүй
оюуны хөрөнгө оруулалтыг
Монголдоо хийх хүмүүс чинь
энэ хүүхдүүд юм..

Д.Даваасүрэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *