Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эерэг Монгол 2021” чуулган энэ сарын 23, 27-нд болно

“Эерэг Монгол 2021” чуулганыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо-Хөдөлмөр эрхлэлт” сэдвээр энэ сарын 20-27-ны хооронд зохион байгуулна.

Чуулганыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас танхим болон цахимаар зохион байгуулах юм.

Өчигдөр “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй бэрхшээл” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Хэлэлцүүлгээр одоогийн нөхцөл байдлыг тодорхойлж шийдэл, саналуудаа нэгтгэсэн байна.

“Эерэг Монгол 2021” чуулганыг энэ сарын 23, 27-ны өдрүүдэд уулзалт, хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулна гэж ХНХЯ-наас мэдээлэв.

Мөн эл өдөр Орчин үеийн Монголын хөгжил дэвшилд залуучуудын оролцоог таниулах, уриалах, сэдэлжүүлэх сэдвиин хүрээнд хөдөлмөр эрхлэлтэд уриалсан манлайлагч залуучуудын илтгэлүүдийг олон нийтэд хүргэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *