Categories
мэдээ нийгэм

“Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян энэ сарын 9-нд эхэлнэ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяныг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус аян нь оюутан, залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг ойлгуулж, даатгалд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох болон эрүүл мэндийн зан үйлтэй холбоотой бусад мэдээ мэдээллийг хүргэх, үзлэг шинжилгээнд сайн дураараа хамрагдах сэдлийг бий болгох зорилготой аж.

Өнгөрсөн жил энэхүү аяныг өрнүүлснээр шинээр 5435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлт гарчээ.

Өнгөрсөн жил энэхүү аяныг өрнүүлснээр шинээр 5435 оюутан эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, залуучуудын эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлт гарчээ. “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аян энэ сарын 9-нд эхлэх бөгөөд уг аяныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дэмжиж, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон Залуучуудын хөгжлийн төвүүд зэрэг байгууллагууд хамтран ажиллах юм байна.

Тус аянд Нийслэл хот болон орон нутаг дахь томоохон их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн оюутан залуус хамрагдах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *