Categories
мэдээ нийгэм

Ээжүүд маргааш “Бойтогтой жагсаал” хийнэ

boitogХалдварт өвчин судлалын үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт улаан
бурхан өвчнөөр шаналж буй бага насны хүүхдүүд олноороо ирэх болжээ. Он
гарсаар энэ өвчнөөр нийт 59 хүүхэд эндсэн байх юм. Иймд маргааш буюу
дөрөвдүгээр сарын 16-ны орой 21:00 цагт Чингисийн талбайд ээжүүд цуглаж
“Бойтогтой жагсаал” хийхээр болжээ. Энэхүү тайван жагсаалаар улаан
бурхан өвчнөөр хорвоог орхисон бяцхан үрсийн гэгээн дурсгалыг хүндэтгэх,
олон нийт эрх баригчдын анхаарлыг энэ асуудалд хандуулах зорилготой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *