УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд эхлээд байна. Тус хуралдаанаар бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байгаа хамгийн анхаарал татахуйц хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм. Тодруулбал, Эдийн засгийн өршөөлийн тухай, Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн аж. Уг хуулийн төслийн талаарх танилцуулгыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хийсэн байна.
Харин УИХ дахь МАН, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн хувьд хараахан ээлжит хуралдаанаа эхлээгүй, бүлгийн гишүүд нь цуглаж байгаа юм.