Categories
гадаад мэдээ

​Эдийн засгийн хямралыг даван туулах хоёр дахь хөтөлбөрөө батална

АНУ-ын Конгрес баасан гаригт эдийн засгаа дэмжих хоёр дахь хөтөлбөрөө батлахаар болжээ. 900 тэрбум ам.долларыг зарцуулах тус хөтөлбөрөөр иргэн бүрт 600 ам.долларын чек тараах юм байна. Ажилгүй болсон иргэдэд долоо хоног бүр 300 ам.долларын тэтгэмж олгохоор болжээ. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 284 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох зэрэг олон асуудлыг энд тусгасан аж. Түүнчлэн ковидын эсрэг вакцины түгээлт, оношилгоо, эрүүл мэндийн ажилчдыг дэмжих, ажил олгогчдод татварын хөнгөлөлт олгох, өвдсөн ажилчдад цалинтай чөлөө олгохыг дэмжих ажилд олон тэрбум ам.доллар зарцуулахаар болжээ. АНУ-ын эрх баригчид эдийн засгаа дэмжих эхний хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сард хэрэгжүүлсэн юм. Тухайн үед иргэн бүрт 1200 ам.долларын чек тарааж, ажлын байраа алдсан иргэдэд долоо хоног бүр 600 ам.доллар өгөх зэрэг өргөн хүрээний арга хэмжээ авсан билээ. Үүний үр дүнд цомхотголд ороод байсан ажлын байрны бараг тал хувь нь сэргэсэн гэдэг.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *