УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрийн ордонд хуралдаж байна.
Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Уг асуудлыг дэгийн дагуу хаалттай горимоор хэлэлцдэг. Иймээс тогтоолын төслийг хаалттай горимоор хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.