Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас хуралдах товтой байсан. Гэвч ирц бүрдээгүйгээс байнгын хорооны хуралдааныг дахин хойшлуулав. Ирц бүрдэхгүй байгаатай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир “Нэг цаг орчим гишүүдээ хүлээлээ. Хуралдаанд дөрвөн гишүүн л ирлээ. Тиймээс энэ удаагийн хуралдааны хойшлуулж байна” хэмээн мэдэгдлээ. Тус байнгын хороо 19 гишүүний бүрэлдэхүүнтэйгээс өнөөдөр дөрвөн гишүүн байнгын хорооны хуралдаанд хүрэлцэн ирсэн нь энэ юм.