“Рио-2016” наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээн Казахстан улсын Астана хотноо үргэлжилж байна. Энэхүү тэмцээнд тивийн 26 орны баг тамирчин өрсөлдөж байгаа юм.
Харин өнөөдөр манай тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа БНСУ-ын бөхийг хожин хагас шигшээд шалгарч, дараагийн барилдаанд Энэтхэгийн тамирчин Бабита Кумаритай барилдан 15-8 онооны харьцаатайгаар ялж олимпийн эрхээ авлаа.