Categories
мэдээ спорт

Э.Содномпэлжээ дэлхийн дээд амжилт тогтоожээ

Энэ сарын 11-21-ний өдрүүдэд пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Нур-Султан хотноо болж өнгөрсөн билээ. Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг жинд 247 кг өргөж, хувийн болон дэлхийн дээд амжилтыг гурваар ахиулж, дэлхийн аваргын алтан медаль хүртсэн юм. Тэрбээр “Дэлхийн аваргад явах бэлтгэл сургуулилтын үеэр 252 кг байнга өргөж байсан. Сая тэмцээний үеэр 247 өргөж дэлхийн аварга боллоо. Тэмцээнүүд ойр ойрхон болж буй учир дунд нь 260 кг хоёр удаа өргөснөөс бусдаар 250 кг дээр тогтсон байсан. Энэ удаагийн дэлхийн аваргаар өргөж байсан жингээсээ багыг өргөсөн нь тактиктай холбоотой. 2020 оны Токиогийн олимп дээр бүх хүчээ гаргана. Энэ жилийн хувьд Монгол Улсад есдүгээр сард ААШТ болно. Мөн есдүгээр сарын 22-24-ний хооронд Испаний Мадрид хотод ахин нэг тэмцээнд оролцоно. Ирэх онд миний төлөвлөсөн хоёр тэмцээний бий. Нэг нь Английн Манчестер хотод Европын дэлхийн цомын аварга, дөрөвдүгээр сард Арабын нэгдсэн Эмират улсад мөн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн болно. Үүнээс хойш тэмцээнд орохгүй байж байгаад наймдугаар сард Паралимпийн тэмцээндээ оролцоно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *