Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн
хүчит бөхийн барилдааны наймын даваа эхэллээ. Наймын даваанд улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Г.Эрхэмбаярыг амлан
авчээ. Мөн Улсын арслан Н.Батсуурь, улсын харцага
Б.Пүрэвсайханыг, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын өсөх идэр начин
Р.Пүрэвдагвыг амалсан бол улсын арслан Э.Оюунболд, улсын заан
Ц.Санжаадамба нар тунаж, хоорондоо
хүч үзэж байна.
Н.Ганаа