Цар тахлаас үүдэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах болсноор сүүлийн нэг сарын хугацаанд E-Mongolia цахим хуудасны хандалт 35-45 хувиар өссөн байна.
E-Mongolia цахим хуудсаар төрийн 181, гар утасны аппаар дамжуулж 130 гаруй төрийн үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжид хүргэж байна. Цахим хуудсанд одоогоор 312 мянган иргэн хандалт хийж, 120 мянга гаруй иргэд гар утсаараа үйлчилгээ авчээ.
Түүнчлэн өнгөрсөн 10, 11 дүгээр сард 5600 иргэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад пасспорт захиалсан байна. Иргэд төрийн үйлчилгээ, тодорхойлолт, бичиг баримтаа цахимаар аваад Монгол Шуудан компаниар хүргүүлэх боломжтой юм.