Categories
гадаад мэдээ

Э.Макрон Францын Ерөнхийлөгч боллоо

Өнгөрсөн ням гаригт Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн II шат орон нутгийн цагаар 08:00-19:00 цагийн хооронд болж, Эммануэль Макрон 63.69 хувийн санал авч, ялалт байгууллаа. Эдүгээ 39 настай тэрбээр ийнхүү тус улсын хамгийн залуу Ерөнхийлөгч болов.

Тэрбээр нийт сонгогчдоо хандан “Би шинэ итгэл найдвар байх болно” гэж мэдэгджээ. Эхний санал асуулгад Марин Ле Пен 21.6 хувь, Эммануэль Макрон 23.8 хувийн санал авсан юм. Нэр дэвшигчид өнгөрсөн долоо хоногт 160 минут халз мэтгэлцсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *