Categories
мэдээ нийгэм

Э.Эрдэнэжамъян: Е.Сагсай албан тушаалаа ашиглан ёсзүйн алдаа гаргаж байсныг илчилж байна

Өчигдөр Н.Энхбаяр, Э.Эрдэнэжамъян нар мэдээлэл хийж, прокурор Е.Сагсайн зүй бус бичлэгийг үзүүлнэ гэсэн юм.

Тэгвэл, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян прокурор Е.Сагсайгийн талаар дахин мэдээлэл хийлээ.

Тэрээр ” Е.Сагсайг өндөр албан тушаал хашиж байхдаа ямар ёс зүйн алдаа гаргаж байсныг илчилж байна” гэв. Э.Эрдэнэжамъян “Өөрсдийн эрх ашгийн төлөө эрхшээлдээ байгаа хүмүүсийг бэлгийн дарамтад оруулсан бичлэг олон байдаг. Түүнээс товчлон хүргэж байна. Эмэгтэйн дүрс, ойлгомжгүй хэсгийг хасч үзүүлсэн байна. Барьцаанд орж хүнд ял үүрүүлдэг, ялаас мулталдаг зүйл зогсох ёстой” гэсэн юм. Ингээд нийт 4 минутын бичлэгээс хассан гэх 30 секунд хүрэхээргүй бичлэгийг үзүүллээ. Түүний үзүүлсэн бичлэгт бичлэг хийж байгаа хүн нь “Энэ эмэгтэйд хүч хэрэглэсэн чинь үнэн үү, хэргийг хааж өг” гэж байгаа бөгөөд цээж нүцгэн эрэгтэй тийм хэмээн хариулж байлаа. Бичлэг хэзээ бичигдсэн, хэнээс ирсэн гэх мэт мэдээллийг өгөхгүй бөгөөд хэрэв Е.Сагсай хууль хяналтын байгууллагад хандвал бичлэгийг бүрэн эхээр нь цагдаад өгнө гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *