Categories
мэдээ цаг-үе

Э.Эрдэнэбаатар​: Цагаан сараар золговол 500 мянган төгрөгөөр торгоно

Энэ сарын 11 буюу Цагаан сарын битүүний өдрөөс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар түвшинд шилжүүлэх шийдвэрийг УОК-оос гаргасан.

Тэгвэл нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын идэвхтэй 21 голомт байна. Засгийн газраас сар шинийн баярыг тэмдэглэхийг хориглосонтой холбогдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар тодорхой шийдвэрүүдийг гаргаж буй. Өмнө нь тогтоосон хөл хорионы арга хэмжээг энэ удаад ч үргэлжлүүлнэ. Гэхдээ арай өөр, онцлог байдлаар ажиллана. Энэ хугацаанд Засгийн газар, УОК-оос “Нэг хаалга, нэг хүн” арга хэмжээ хэрэгжүүлнэ. Нийслэлд 412 000 орчим өрх бий гэсэн тооцоо судалгаа бий. Бид энэ сарын 11-нээс эхлэн 420 000 хүнээс шинжилгээ авахаар тооцон, бэлтгэлээ хангаж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг үеийн мэдээллийг шуурхай өгнө.

Иргэд гэрээсээ огт гарахгүй. Нийслэлийг тэр чигт нь цагдаагийн байгууллага хяналтдаа авч, хязгаарлалт тогтооно. Хэрэв иргэд аав, ээж, ах, дүү, хамаатан садныдаа очиж золговол Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл, иргэнийг 500 мянган төгрөгөөр аж ахуйн нэгж, байгууллагыг таван сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн үг. Хөл хорио тогтоосон үед иргэд аливаад ухамсартай хандах хэрэгтэй. Нийт хүн амын хэмжээнд шинжилгээ авах гэж байна, айл хэсэж, золгоно гэсэн асуудал байхгүй” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *