Categories
мэдээ нийгэм

Э.Бөхбат мэдэгдэл гаргажээ

Бөхбат зурган илэрцүүд

Э.Бөхбат мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр zarig.mn цахим хуудсанд миний эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн мэдээлэл тараасан. Миний бие өөрийн эзэмшлийн байраа 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад хоолны газрын чиглэлээр ажлын байрны түрээсийн гэрээ үйлдэж түрээслүүлсэн. Түрээсэлсэн иргэн Б.Гантулга хоолны газар, хүнсний захын чиглэлээр ажиллуулж байгаад орлогогүй болсон учраас 2018 оны арваннэгдүгээр сараас давхар түрээсийн гэрээ хийсэн гэдгээ хүлээдэг, тухайн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Дээрх түрээслэгч сард тогтмол хугацаанд түрээсийн төлбөрөө шилжүүлж байсан учраас миний бие үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаагүй, мөн ОХУ-д сурч байсан хугацаанд гэр бүлийнхэн маань түрээсийн байрыг хариуцаж байсан болохоор эргэж тойроогүй гэдэг үнэнээ хэлсэн минь олон нийтэд буруу ойлголт өгчээ. Энэ асуудлын үнэн зөвийг эцсийн байдлаар хуулийн байгууллага шалгаж хэн буруутай эсэхийг тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь төрийн алба болон тэр тусмаа Монголын мянга мянган цагдаагийн албанд чин шударгаар, хичээнгүйлэн нойр хоолоо умартан зүтгэж байгаа хамтран зүтгэгч нарын маань нэр хүндэд асар муугаар нөлөөлж байгаад туйлын их харамсч байна. Миний бие 1992 оноос 1997 он хүртэл зах зээлийн нийгэмд ганзагын наймаанд өдөр шөнөгүй хөдөө орон нутаг, гадаад дотоодгүй явж ноолуурын наймаа, хямдхан байр, машин худалдан авч засч янзлан буцаан зарж байж өөрийн гэсэн орох оронтой болж амьдралаа залгуулах орлоготой болсон. Би 2003 онд энэхүү шуугиан тариад байгаа төмөр замын хоёр давхар шар байшингаас байр худалдан авч өргөтгөл барьж хоолны газар ажиллуулж түрээслүүлж эхэлсэн. Өнөөдөр би дээрх асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч шалгуулах болсноо та бүхэнд үүгээр мэдэгдэж байна.

Би монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 22 жил зүтгэжээ. Энэ хугацаанд монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралынхаа ихэнх цаг, залуу насаа зориулсан. Хайртай албаа орхих харамсалтай байгаа хэдий ч би өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын босоо цагаан хийморь өөдөө байж иргэд маань аюул осолгүй амар тайван байхыг л би хүснэ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *