БНЭУ-ын Шинэ Дели хотод аравдугаар сарын 27- 31-ний хооронд зохион байгуулагдаж байгаа ГИР буюу туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 68 кг-ын жинд түлхэлттэй болон огцом өргөлтийн төрлөөр дэд ахлагч Э.Буджав дэлхийн аваргын хос алтан медаль хүртжээ.
Тодруулбал дэлхийн 18 орны 250 гаруй тамирчид оролцож байгаа уг тэмцээнд энэ сарын 29-ний өдөр 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтийн төрөлд оролцож дэлхийн аварга болсон бол дараагийн өдөр түлхэлттэй өргөлтийн төрөлд дахин түрүүлсэн байна.
Дэд ахлагч Э.Буджав 2018 онд Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийг төгсөж, ОХУ-ын Кострома хотод Цацраг, хими, биологийн зэвсгээс хамгаалах цэргийн академид гурав дахь жилдээ суралцдаг. Тэрбээр 2022 онд туухай өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 68 кг-ийн жинд хос мөнгөн медаль, Олон улсын “Цагаан шөнө” тэмцээнээс алтан медалийг хүртэж байжээ.