Токиогийн олимпод оролцох чөлөөт бөхийн эрх олгох сүүлчийн тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэ сарын 6-наас 9-ний хооронд Болгар улсын нийслэл Софи хотноо болж буй тэмцээнд манай улсын 5 тамирчин оролцож байна.
Тэрбээр хагас шигшээд Азербайжаны тамирчин Европын гурван удаагийн аварга 33 настай Георгий Эдишерашвилиг 6:2-оор ялснаар “Токио-2020” олимпын наадамд хүч сорих эрхтэй болов. Энэ нь манай чөлөөт бөхийн тамирчдын найм дахь эрх юм.