Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл сайдын цагаар орлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Засгийн газрын “Сайдын цаг” уулзалтаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Засгийн газрын хуралдаанаар “Сайн хашаа” хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх журмыг батласан. “Сайн хашаа” хөтөлбөр нь гэр хорооллын айлууд өөрийнхөө амьдрах орчныг сайжруулах аюулгүй орчинд амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд нь зориулж 10 сая төгрөг хүртэлх зээлийг олгох шийдвэр гарсан. Гэр хороололд 200 гаруй мянган хашаатай айл байгаа. Энэ хөтөлбөр нь тодорхой цаг хугацаанд явагдана. Эхний ээлжинд хөрсний бохирдол, утаатай төвийн бүсийн 69200 хашаа хамрагдана гэж тооцож байгаа. Эхний ээлжийн хөтөлбөрт зориулж 200 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргахаар шийдсэн. Цаашдаа айлуудын хашаанд инженерийн үйлчилгээ хүргэж өгөх чиглэлээр үйл ажиллагаа явна. Зээл авах үндсэн болзол нь юу вэ гэхээр Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн үйл ажиллагаатай нийцэх ёстой. Нэг айл 10 сая төгрөгийн зээл аваад хашаандаа инженерийн байгууламж барина гэж бодох юм бол ганцаараа хийх үү, хөршөөрөө хийх үү, өөр олон айлтай нийлэх үү гэдэг зураг төсөв гарах ёстой. Энэ нь Ерөнхий төлөвлөгөөний газраар хянагдаж, батлагдсан байх ёстой” гэв.

Мөн анх удаа хашааны газраар нь барьцаалж зээл олгож байгаагаараа онцлог аж. Харин хот байгуулалтын дүрэм журам, Ерөнхий төлөвлөгөө болон болон дүүргийн төлөвлөлттэй нийцсэн байх шаардлагатай аж. Зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох юм байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *