Э.Ананд хүү энэ оны гуравдугаар сарын 30-нд “Багана нурууны соронзон резонаст томографын” тодосгогч бодистой оношилгоогоор нугалмуудын түвшинд 11.8 см, хэвлийн хөндийн зайруу 1.7см Х 6.8см хэмжээтэй түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон. Сайхан сэтгэлт Монголчуудын ачаар Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр БНСУ-ыг зорьж, 13 хоног тусгаарлалтад орсон билээ. Тэгвэл өнөөдөр тусгаарлалтын хугацаа дуусч, эмчилгээгээ эхэлж байна.