Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд Б.Энхбаяр, Х.Булгантуяа, Б.Саранчимэг, Ж.Чинбүрэн, Э.Бат-Амгалан нар Газрын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Газрын хуулийг өөрчлөх төслийн ач холбогдол нь
- Нийтийн орон сууц өмчлөгчдөд орон сууцны доорх газар, орчны газрыг нь хувь ноогдуулж эзэмшүүлнэ
- Төрийн байгууллагын эзэмшил газрыг дарга нь “зарах”-ыг хязгаарлана
- Дуусаагүй барилга дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж, барьцаалан орон сууц өмчлөгчдийг хохироодог явдлыг таслан зогсооно гэж гишүүд мэдэгдлээ.