Categories
мэдээ нийгэм

Дүүрэг, орон нутгийн эмнэлэгт гемодиализийн эмчилгээ хийдэг болсон

Бөөрний архаг дутагдалтай иргэний эмчилгээг улсаас даадаг болсонтой холбоотойгоор зөвхөн улсын эмнэлэг бус дүүрэг, орон нутгийн эмнэлэгт гемодиализийн эмчилгээ хийдэг болсон.

Одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 161 удаа хийгээд байна. Түүнчлэн тус эмнэлэгт 30 хүн хэвлийн диализ, 110 хүн гемодиализ хийлгэж байгаа аж.

Бөөр орлуулах эмчилгээ нь бөөр шилжүүлэн суулгах, гемодиализ буюу аппаратаар цусыг нь шүүх, хэвлийн диализ гэсэн гурван төрөлтэй байдаг. Монгол Улсын хувьд 2006 оноос бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийж эхэлснээр дээрх гурван төрлийн эмчилгээг бүгдийг нь эх орондоо хийдэг болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *