Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдааны анхны үнэ хэт өндөр байгаагаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд газартай болох боломжгүй болж байна

Нийслэлийн Газрын албанаас ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зохион байгууллаа. Дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт боллоо.

Энэ удаагийн дуудлага худалдаагаар Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Багахангай, Багануур зэрэг 6 дүүрэгт үйлдвэрлэл үйлчилгээ, амины орон сууц, аялал жуулчлал, аж ахуй, орон сууц, зочид буудлын зориулалтаар 30 байршлын 160.77 га газрыг худалдахаар зарлагдсан.

2017 он гарсаар хоёр дахь удаагийн дуудлага худалдааг зохион байгуулж байгаа бөгөөд өмнөх дуудлага худалдаа 2017 оны 7 дугаар сарын 23 өдөр болж, Хан-Уул, Баянгол дүүрэгт 2 байршлыг 765,6 сая төгрөгөөр худалдсан.

Дуудлага худалдаанд оролцогчдын тоо Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаалаар гарч дуудлага худалдааны анх үнийг хэт өндөр тогтоосноос хойших сүүлийн 2 жилийн хугацаанд эрс буураад байна. Өөрөөр хэлбэл, ЗТБХБ-ын сайдын 2010 оны 206 тоот тушаалаар 1 м2 газрыг үнэлгээний бүсчлэлээс хамаарч 33,000 төгрөгөөр үнэлдэг байсныг Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаалаар 1м2 газрыг бүсчлэлээсээ хамаарч 220,000 төгрөгөөр үнэлж эхэлснээс хойш дуудлага худалдаанд оролцогчдын тоо буурч зарим дуудлага худалдаанд оролцогч ирэхгүй болсон.

Жишээ нь: Нийслэлийн Газрын үнэлгээний 3 дугаар бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр 1000 м2 газрын дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлъё.

ЗТБХБСайдын 2010 оны 206 тоот тушаалаар:

1000 м.кв =11.000.000 төгрөг

Харин БХБЯСайдын 2015.12.07 өдрийн 234 тоот тушаалаар:

1000 м.кв =88.000.000 төгрөг болж байна.

ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧДЫН ТОО ХЭРХЭН БУУРСНЫГ ХҮСНЭГТЭЭР ХАРУУЛБАЛ:

2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарахаас өмнө:

Он

Дуудлага худалдаа явагдсан тоо

Нийт байршил

Худалдсан байршил

1

2005

3

39

21

2

2007

3

19

8

3

2010

4

20

9

4

2015

3

21

14

2015 оны 12 дугаар сарын 07 өдрийн 234 тоот тушаал гарахаас хойш:

Он

Дуудлага худалдаа явагдсан тоо

Нийт байршил

Худалдсан байршил

1

2016

2

25

2

2

2017

2

32

2

Дуудлага худалдааны анхны үнийг ямар ч судалгаа, үндэслэлгүй хэт өндөр тогтоосон нь дуудлага худалдаанаас төсөвт төвлөрүүлэх ажил зогсонги байдалд орж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын нээлттэй, ил тод байдлаар газар эзэмших, ашиглах эрх авч бизнесээ өргөжүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэл учруулж байна.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж саналаа нийслэлийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн дуудлага худалдааны анхны үнийг бууруулах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч хүсэлтээ яаманд хүргүүлсэн боловч одоо болтол ямар нэгэн шийдвэр гараагүй хүлээгдэж байна.

Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг 2003 оноос өнөөдрийг хүртэл нийт 38 удаа зохион байгуулсан бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах ажил хэвийн явагдаж байна.

Эдгээр асуудлаас үүдэж нийслэлийн төсөв бүрдүүлэх орлогын төлөвлөгөө тасрах магадлалтай байна. Энэ нь хэт өндөр үнэ тогтоосон буруу шийдвэрийн уршиг юм гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *