Categories
мэдээ нийгэм

Дуудлага худалдаа ирэх сарын 5-нд болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Авто худалдааны цогцолбор”-ын зарим байршилд дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Дуудлага худалдаа ирэх сарын 5-нд нээлттэй болж, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл даргалах юм байна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг ирэх сарын 2-ноос эхлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газар битүүмжилсэн бүртгэлийн хайрцгаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг дуудлага худалдаа эхлэхээс 30 минутын өмнө хаах гэнэ. “Авто худалдааны цогцолбор“-ын худалдаа үйлчилгээний зориулалттай 13 байршлыг ийнхүү дуудлагаар худалдахаа мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *