Categories
энтертаймент-ертөнц

Дуучин Ука шинэ цомгийн баяраа хийнэ

Киви хамтлагийн дуучин Укагийн бие даасан хоёр дахь цомог болох 11/06 цомог тун удахгүй худалдаанд гарах гэж байна.

Тэгвэл шинэ цомгийн баяр ирэх арванхоёрдугаар сарын 4-нд Marquee 27 club-д 20 цагаас “11/06 Album Release Party” нэртэйгээр зохион байгуулагдахаар боллоо.

Тус цэнгүүнд Киви хамтлаг, Дуучин Наагий, Оки, Цэрэн нар оролцох бөгөөд сонсогчдын сэтгэлд хоногшсон олон сайхан дуугаараа ая барьж, нэгэн үдшийг сайхан өнгөрүүлэх юм. Тасалбарын үнэ 30 мянган төгрөг.

Сонирхуулахад “11/06” цомгийн продюсороор дуучин Ука өөрөө ажилласан бол хөгжмийн найруулгыг Ocean Grey студи, дууны миск мастеринг Америкт Рагу хийжээ. Мөн цомгийн зураг авалтыг IC студи хийсэн байна.

Цомогт орсон “Амжиж хөтөлье гараас чинь”, “Mөрөөдөл бид хоёр” дууны клип аль хэдийн үзэгчдийн хүртээл болоод байгаа юм. Харин тун удахгүй дууны клипээ цацахаар дуучин бүсгүй завгүй явна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *