“Тэгт тойрог” студийн уран бүтээлчид “Боржигон” хэмээх олон ангит кино бүтээж байна. Инээдмийн жанарын энэхүү олон ангит кино нь 50 ангитай бөгөөд кинонд дуучин Г.Эрдэнэтунгалаг тоглосон гэнэ.
Тэрээр энэ талаар “Өмнө нь кинонд тоглох саналууд ирж байсан ч мэргэжлийн жүжигчин биш учраас айгаад татгалздаг байсан. Энэ удаа инээдмийн, олон ангит кино гэсэн учраас зохиолыг нь уншиж үзсэн. Бас оролцож байгаа уран бүтээлчидтэйгээ танилцаад. зохиол нь их таалагдсан учраас тоглохоор шийдсэн. Миний дүр бол гоё ганган, хээнцэр, байнга брэндийн юм хэрэглэдэг, айлын том охин, ганц бие Хонгороо гэдэг бүсгүйн дүр. Гэхдээ жүжиглэх гэдэг дуулахаас тэс өөрийг мэдэрсэн” хэмээн ярьжээ.