Categories
гадаад мэдээ

Дөрвөн монгол залуу Францад амиа алджээ

Францын Канн хотын ойролцоо, Аржантан-Мортригийн замд өнгөрсөн мягмар гарагт зам тээврийн ноцтой осол гарч, дөрвөн монгол залуу амь үрэгджээ. Тэдний сууж явсан Мерседес маркийн суудлын автомашин ачааны том машинтай мөргөлдсөн байна. Хохирогчид 27-42 насны хүмүүс байсан бөгөөд гурав нь газар дээрээ нас барж, 27 настай залуу нь Каннын эмнэлэгт хүргэгдээд пүрэв гарагийн өглөө нас барсан байна. Францын цагдаагийн газраас ослын шалтгааныг шалгаж байгаа бөгөөд суудлын автомашин урсгал сөрж явсан байж болзошгүй гэсэн таамаглалыг гаргаад байгаа юм байна.

Эх сурвалж: www.mminfo.mn

5 replies on “Дөрвөн монгол залуу Францад амиа алджээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *