Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн Цагаан бургасын дэнж гэдэг газар тус сумын харьяат малчин Г энэ сарын 04-ний өдөр 18:00 цагийн орчим согтуугаар гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Иймд тус сумын мэргэжлийн анги болон орон нутгийн иргэд хамтран мөн өдрөөс 09.07-ны өдрийн хүртэлх хугацаанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг энэ сарын 07-ны өдрийн 18:54 цагт аймгийн Онцгой байдлын газарт тавьжээ.
Аймгийн ОБЕГ-ын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид 150 км замыг туулан 08-ны өдрийн 00:41 цагт тухайн газарт очиж хоноглосон бөгөөд маргааш нь буюу есдүгээр сарын 8-ны өдөр хүүг эсэн мэнд олжээ.