Өнөөдөр 2016 оны хоёрдугаар сарын 29. Энэ жил өндөр жил буюу нарны зурхайн ёсны гурван зуун жаран зургаан хоногтой жил тохиож буй билээ. Тэгэхээр энэ өдөр дөрвөн жилд нэг удаа болдог тэр өдөр болж байна.
Хоёрдугаар сар нь дөрвөн жилд нэг удаа 29 хоног үргэлжилнэ. Харин бусад жилүүдэд 28 хоног үргэлжилдэг.
Хубилай хааны үед нэг жилд 365.6 хоног буюу жилд 365 хоног зургаан цаг байна хэмээн заасан байдаг. Дээрх зургаан цаг нь нийлээд дөрвөн жилд нэг хоног болдог. Тиймээс үүнийг үндэслэн хоёрдугаар сарын 29 дөрвөн жилд нэг удаа тохиодог ажээ. Энэ нь ор үндэсгүй зүйл биш юм. Учир нь Хубилай хаан 1279 онд Бээжин хотын төв одоогийн манай улсын Элчин сайдын яамнаас холгүй орших галт тэрэгний төв буудлын зүүн хойд талд Чан ань өргөн чөлөөний хойно зурхайн ухаан, одон орон судлалын төвийг анх байгуулж байжээ. Эрдэмтэд тухайн үед одоогийн “Nasa” шиг одон орон судлалын том төв ажиллаж байсан гэдэг юм билээ.
Өндөр жилийн хоёрдугаар сарын 29-нд мэндэлсэн хүний төрсөн өдөр дөрвөн жилийн давтамжтай нэг удаа тохиодгийг бид мэднэ.