Categories
мэдээ улс-төр

Дөрвөн байнгын хороо өнөөдөр хуралдана

УИХ-ын дөрвөн байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болно.

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд эхэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцэх юм.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан мөн 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх аж.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үдээс хойш эхэлж, Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл дээр зөвшилцөнө.

Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд эхэлж, УИХ-ын 2012 оны “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 74 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих тухай, Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн тайлан, тус байнгын хорооны 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг батлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *