Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор аймаг, сумдад хөл хорио тогтоож, нийслэлээс гарах замуудыг хаахаар болсон билээ. Дараахь дөрвөн аймаг хамгийн түрүүнд замын хөдөлгөөнөө хязгаарлажээ.
- Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа.
- Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
- Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
- Архангай аймгийн Засаг дарга хоёрдугаар сарын 18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд, автомашины хөдөлгөөнийг2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлалаа.