Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авна DNN.mn

Үндэсний их баяр наадмын өмнөх жилүүдэд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авдаг байсан. Харин энэ жил шинэчлэн баталсан Үндэсний их баяр наадмын /ҮИБН/ тухай хуульд дөрөв давсан бөхчүүдээс допингийн шинжилгээ авах шинэ заалт суулгасан. Тодруулбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14.2-т “Бөхийн барилдаанд 4, түүнээс дээш давсан бөх, Үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр эзэлсэн харваачаас допингийн шинжилгээ авна” гэж заасан

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *