Categories
мэдээ нийгэм

“Дурсамж 2021” гүйлтийн тэмцээн боллоо

Өнөөдөр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дугуйн зогсоолын талбайд Хадбаатарын Равдандорж агсны нэрэмжит “Дурсамж гүйлт-2021” гүйлтийн тэмцээн тав дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө.

“Отгонтэнгэр хайрхан”-д осолдсон уулчдын дурсгалд зориулсан энэхүү дурсамж сэргээсэн, нөхөрсөг гүйлтийн тэмцээнд нийт 200 тамирчин, 100 гаруй хөгжөөн дэмжигчдийн хамт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан идэвхи, санаачилгатай оролцлоо. “Дурсамж гүйлт-2021” тэмцээнийг “Horizon mountaineering club” “Хайрхан аялагч клуб” хамтран зохион байгуулсан юм. Тус гүйлтийг 35-аас дээш, 35-аас доош гэсэн насны ангилалтайгаар холын зайн 10, 17км болон ойрын 3км-ийн зайд зохион байгуулсан юм.

Түүнчлэн энэ удаагийн тэмцээнийг өмнөх жилүүдээс илүү сонирхолтой болгох үүднээс 40-өөс дээш насныханд зориулсан “Дээлтэй гүйлт”-ийн төрлийг шинээр оруулж ирснээрээ онцлог байлаа. “Дээлтэй гүйлт”-д эрэгтэй 10 тамирчин, эмэгтэй 10 тамирчин идэвхтэй, өрсөлдөөнтэй оролцсон юм.

“Дурсамж-2021” гүйлтийн тэмцээнийг гадаад, дотоодын гүйлтийн спорт сонирхогчдын холбоо, хөдөө орон нутаг болон “Отгонтэнгэр хайрхан”-д осолдсон уулчдын ар гэр, найз нөхдийн хамтын санаачилга, хандив дэмжлэгээр жил бүр ийнхүү уламжлал болгон зохион байгуулдаг болжээ.

9 хүн, зогсож буй хүмүүс, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

6 хүн, зогсож буй хүмүүс, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

9 хүн, хүүхэд, зогсож буй хүмүүс, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

11 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

11 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

7 хүн, зогсож буй хүмүүс, алхаж буй хүмүүс, гадаа болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *