Categories
мэдээ нийгэм

Дундговьд нарны сэргээгдэх эрчим хүч ашигладаг болно

Дундговь аймгийн төвд нарны сэргээгдэх эрчим хүч ашиглах төслийг
хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү төслийг боловсруулах ажлыг Эрчим хүчний яамны
харьяа Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэнгийн дарга Б.Амарсанаагаар ахлуулсан
баг гүйцэтгэж, Техникийн зураг төслийг хүлээлгэн өгч аймгийн Засаг дарга болон
албаны хүмүүст төслийн гүйцэтгэлийг өчигдөр танилцуулсан байна.

Аймгийн төвийн цахилгаан эрчим хүчний хангамжийг байгаль орчинд
халгүй сэргээгдэх эрчим хүчээр хангах, эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий
орчин үеийн эрчим хүчний хангамжтай үлгэр жишээ аймгийн төвийг бий болгох
зорилгоор уг төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Төслийг боловсруулсан баг
“Дундговь аймаг бол нарны сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хамгийн боломжтой бүс
нутагт ордог. Тиймээс төслийг боловсруулах явцдаа нарны нөөц, салхины хүч гэх
зэрэг цаг агаарын бүхий л өгөгдлийг судалсан” гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *