Categories
мэдээ нийгэм

Дундговь аймаг: Урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоонд иргэд хамрагдаж эхэлжээ DNN.mn

Орон даяар өнөөдрөөс эхэлж буй “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоо”-ны нээлийн ажиллагаа Дундговь аймагт зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн А/139 дүгээр тушаалаар тус үзлэг, оношилгоог зохион байгуулах журмыг баталж, бүх иргэдийг зургаан насны багц үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах юм.

Урьдчилан сэргийлэх эрт үзлэг, оношилгоог хийх бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр “Эрүүл мэндийг дэмжих төв” байгуулжээ.

Насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу тус төвд ирж, үзлэг, оношилгоог хийлгэх юм.

Харин урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт шинээр нэмэгдсэн хүүхдийн 0-5, 6-17 насны багцаар үзлэг, шинжилгээг 0-17 насны хүүхдийг сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд үзлэгт хамруулах ажээ.

Үзлэгт хамрагдах хүсэлтэй иргэд өөрсдийн харъяаллын сум, өрхийн эрүүл мэндийн төвд урьдчилан хандаж, урилгаа авах бөгөөд үзлэг оношилгоо хийлгэх хуваарийн дагуу очиж үйлчилгээнд хамрагдах ёстой юм.

Ийнхүү өнөөдрөөс тус аймагт Нэгдсэн эмнэлгийн “Эрүүл мэндийг дэмжих төв” болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “урилга” олгосон хүүхэд, насанд хүрэгчдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж эхэллээ.

Аймгийн төвд зохион байгуулагдсан нээлтийн үйл ажиллагаанд ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Сайнцагаан сумын болон Боржигон мандал, Өлзийт мандал өрхийн эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагууд оролцож, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийн талаарх гарын авлага материал тарааж, мэдээлэл зөвлөмж өгчээ.

эрүүл мэндийн даатгалын гэрээ бүхий өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд товлолын дагуу хийлгэнэ.

Харин насанд хүрэгчдийн эрт илрүүлэг нь зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчин эмгэгийг эрт үед илрүүлж, тэдгээрийн хүндрэл, нас баралтыг бууруулах зорилготой бөгөөд товлолын дагуу лавлагаа шатлалын гэрээт эрүүл мэндийн байгууллагад үзлэг, шинжилгээг хийлгэх юм байна.

Шимтгэлээ бүрэн төлсөн иргэн бүр эрт илрүүлэгт даатгалаараа хамрагдах боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *