“Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил”-ийн ойн үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит 2022 оны марш тактик, тусгай бэлтгэлийн “аварга тасаг” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар батлан хамгаалах бодлого, зорилт, зэвсэгт хүчний үйл ажиллагааг орон нутагт сурталчилах, Дундговь аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бэлтгэлийг хангуулах ач холбогдолтой юм.
Марш тактик, тусгай бэлтгэлийн “аварга тасаг” шалгаруулах тэмцээн нь ерөнхий саад туулах, гранат шидэх, 50 метрийн саадтай гүйлт, галын норматив боловсруулах, буудлага, хөнөөлийн голомт туулах, ҮОХЗХБ-ийн норматив боловсруулах төрлөөр зохион байгуулагдаж, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхийбайгууллагуудын 4 тасаг оролцжээ.
Тэмцээний дүнгээр Зэвсэгт хүчний 278 дугаар ангийн баг тамирчид түрүүлж, Онцгой байдлын газрын баг тамирчид удаах байрт шалгарсан байна.
Энэ өдрүүдэд мөн гар бөмбөг, буудлага, ширээний теннис, олс таталтын тэмцээн болж, аймгийн ЗДТГ, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, ОБГ, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Прокурор, Шүүх, МХГ, Татварын хэлтэс, УБХ-ийн алба хаагчид оролцжээ.
Тус тэмцээнд нийлбэр дүнгээр тэргүүн байранд хурандаа Т.Адъяабаатар даргатай ОБГ-ын баг тамирчид шалгарч, шилжин явах цомын эзэн болсон бол дэд хурандаа Б.Мөнхбат даргатай Цагдаагийн газар, Ш.Төрбат даргатай МХГ-ын баг тамирчид удаалжээ.
Ц.ОРГИЛМӨНХ