Дундговь аймаг, Дэлгэрцогт сумын Цахиурт багийн “Морингийн-Ухаа ” гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 12 км-т аравдугаар сарын 25-ны 23:21 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэлгэрцогт сумын Засаг даргын Тамгын газрын дарга С.Нарантунгалагаас тодруулахад” Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй” гэв.