Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дунд давхаргыг дуусгах бодлого” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Гадаад харилцааны яамны тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэгтэй хийсэн ярилцлагыг хүлээн аваарай. Тэрээр “Хар жагсаалтаас гарахаар нарийвчилсан төлөвлөгөөний дагуу бид ажиллах болно” гэжээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс “Цэцийн шийдвэр улс төрийг халааж эхлэв үү” сурвалжилгыг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд Д.Гансаруулын “Дунд давхаргыг дуусгах бодлого” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.

“УИХ-ын гишүүн үйлдэл дээрээ нотлох баримттай баригдсанаас бусад тохиолдолд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлж болохгүй, халдашгүй байдалд нь халдаж болохгүй” гэсэн УИХ-ын тухай хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон билээ. Энэ талаар “Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Э.Хашчулуунтай хийсэн ярилцлагыг хүлээн авч хараарай.

Уржигдар “Охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх” зөвлөлдөх уулзалт болсон юм. Үүний тухай XI нүүрэн дэх “Эмэгтэй нь зөвшөөрсөн ч насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон л бол хорих ялтай” сурвалжилгаас харах боломжтой.

“Mongolian cashmere world” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангарагтай хийсэн ярилцлагыг XIII нүүрнээс хүлээн аваарай. Тэрээр “Банкнаас зээл авахгүйгээр, хаалттай хүрээнд хөрөнгө босгож, форвард арилжаа хийнэ” гэжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *