Categories
мэдээ нийгэм

Дулааны шугам задарснаас болж айл өрхүүд халаалтгүй өнжиж байна

Хотын баруун бүсийг хангагч гол шугам буюу 8А магистралд арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гэмтэл гарсныг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” гэмтлийг бүрэн засварласан. Магистраль шугам нь Ф500мм голчтой +124 градусын температуртай гол шугам юм.

Арваннэгдүгээр сарын 9-ны шөнө 03:00 цаг орчимд 8А магистраль засвар хийсэн цэгээс баруун тийш 50 метрийн зайд дахин гэмтэл гарч УБДС ТӨХК-ийн 3 шуурхай бригад зэрэг ажиллаж, энэ сарын 10-ны 17:00 цагт бүрэн засварлаж дуусаад дулаан залгах үед дахин өөр цэгт гэмтэл гарчээ.

Тус магистраль шугамаас дулааны эрчим хүчээр хангагддаг БГД-ийн 5, 6-р хороонд байрлах ОСНААУГ-ын харьяа 113, 114-р Ус дулаан дамжуулах төвийн хоёрдугаар хэлхээнд холбогдсон 63 байр, 20 аж ахуйн нэгжийн дулааныг түр хугагцаагаар хязгаарласан. Үүний улмаас дээрх айл өрхүүд 48 цагийн хугацаанд халаалтгүй өнчиж байна. 8А магистраль 1997 онд угсрагдсан буюу 23 жил болсон, насжилтын хугацаа дууссан шугам юм. Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр энэ онд бүрэн солихоор төлөвлөж байсан боловч сонгууль болон коронавируст цар тахлын улмаас хойшлогдсон юм. Ирэх хавар тус шугамыг солих аж.

https://livetv.mn/storage/posts/December2020/O4XQ6ctw0lx1iKmcCoxL-medium.jpg

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *